“Тамирчдын Хөдөлгөөн” спорт клуб дэлхий дахинаа болон Монголд

 

Дэлхий дээр хүн төрөлхтөн хоорондоо ярьж ойлголцдог 6000 гаруй хэл байдаг ч, үүний дотроос бусдаасаа давуу, онцгой нь спорт юм. 2012 оны Лондонгийн олимпийг 4 тэрбум хүн үзсэн гэдэг судалгаа байгаа бөгөөд, үүгээрээ телевизийн түүхэн дэхь хамгийн олон хүн үзсэн үйл ажиллагаагаар тодорсон. Хүүхэд төрөлхөөсөө л спорт тоглоомонд дурладаг, өрсөлдөх хүсэлтэй байдаг. Спорт нь бидний бие махбодыг төдийгүй оюун ухаан, сүнсийг ч хөгжүүлж байдаг. Манай клуб нь тамирчдад библийн зарчим, спорттой холбоотой Есүсийн сургаалуудыг зааж, ойлгуулдаг. Мөн тамирчдыг хичээллэж буй спортынхоо төрөлд, өөрийн хүрч чадах хэмжээ, боломжиндоо хүртэл өсөж хөгжихөд нь тусалхын зэрэгцээ бидний Бурхантай байгуулсан харилцаа бол мөнхийн үнэ цэнэ, утга учиртай зүйл юм гэдгийг сануулж байдаг.  
 

Манай клуб нь 1966 онд байгуулагдсан Христчин тамирчдын хөдөлгөөн бөгөөд одоогоор 500 гаруй бүтэн цагийн болон маш олон тооны сайн дурын ажилтантайгаар 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын чанартай спортын хамтарсан үйл ажиллагаа явуулснаар тухайн орнуудын хооронд сайн харилцаа тогтооход хувь нэмрээ оруулдаг. Уралдаан тэмцээн ивээн тэтгэхийн зэрэгцээ Бурханаас өгөгдсөн авьяас чадвараа хамгийн сайнаар хөгжүүлэхэд тусалж, тамирчдыг урамшуулан зоригжуулдаг. Библийн 1 Коринт номын 9:24-д элч Паул “Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?” гэж хэлсэн байдаг. Тэгээд тэрээр дараагийн ишлэлд нь “Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм” гэжээ. Паулын хэлсний нэгэн адилаар, Тамирчдын хөдөлгөөн клуб нь, спорт бол сайн бөгөөд чухал зүйл хэдий ч, Бурхантай байгуулсан харилцаа маань бидний амьдралын хамгийн чухал зүйл байх хэрэгтэй гэдгийг залуу тамирчдад сануулахыг гол зорилгоо болгодог.

Монгол дахь “Тамирчдын хөдөлгөөн”-ий тухай

 

1. Жил бүр өсвөр үе, залуучуудын чөлөөт бөхийн кемп зохион байгуулан энэ үеэрээ бөхийн техник, дасгалжуулах арга зааж дэвжээнээс гадуурх бэлтгэл хийдэг. Түүнчлэн Есүст итгэснээр хэрхэн бүтээгч Бурхантайгаа хувийн харилцаатай болох талаар заадаг. ( Үг, сургаал )  

 

 

 

 

2. “Тамирчдын хөдөлгөөн” нь жил бүр “Жон Петерсоны нэрэмжит” чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зохион байгуулдаг. Сүүлийн хоёр удаа, олимпийн аварга Жон Петрсон энэхүү тэмцээн дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж, дасгалжуулагч, тамирчин, үзэгчдэд хэрхэн Есүс Христэд итгэсэн хийгээд энэхүү шийдвэр нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай хуваалцсан билээ.       

 

 

 

3. Бид АНУ-н ахлах сургууль, коллежийн тамирчдыг монголд ирж тэмцээн, хамтарсан бэлтгэлд оролцоход нь тусалдаг. Мөн Монголын багийг АНУ-д очиход нь тусалдаг.        

 

 

 

 

 

4.“Тамирчдын хөдөлгөөн” нь Олон Улсын Спортын Эвсэлээс хөгжүүлэн боловсруулсан “Kids Games”-г хөхиүлэн дэмжиж, зохион байгуулдаг. Энэ нь хүүхдийн зан чанарыг хөгжүүлэх, хөгжөөнт тоглоомоос бүрдсэн төрөл бүрийн үйл ажиллагааг багтаасан байдаг. Мөн энэхүү тоглоомын хөтөлбөрийг зохион байгуулж сурах хүсэлтэй хүмүүсийг Олон Улсын Спортын Удирдагчдыг бэлтгэдэг Сургуультай холбож өгдөг.

 

 

5. Манай клуб “Самарийн хэтэвч” байгууллагатай хамтран хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг. Сүүлийн гурван жилийн турш Америк, Герман айлуудын бэлтгэн явуулсан 6700 гаруй Христмасын бэлгийг Монголын найман аймаг, нийслэл хотод байдаг спорт клуб, сургууль, асрамжийн газар, цэцэрлэгийн хүүхдүүдэд тараан өгсөн болно.     

 

 

6. Бид жил бүрийн намар тамирчид болон нийгэмд сүнслэг нөлөө үзүүлдэг, өөрийн байр сууриа ашиглан сайн мэдээ тараадаг, спорт үйлчлэлд хүсэл сонирхолтой Христитгэлт пастор, дасгалжуулагч, тамирчдад зориулан конференц зохион байгуулдаг.        

 

 

 

 

7. Хэвлэл мэдээллийн талбарын хувьд, бид “Спорт Иохан” номыг (Энэ талаар хэвлэмэл материал булангаас харж болно) 4000 хувь хэвлэн тараасан. Түүнчлэн дөрвөн төрлийн спорт кинотой ДВД-г (үүнийг кино булангаас болон youtube-с үзэж болно) 2000 хувь хэвлэн тараасан төдийгүй эдгээр нь Eagle TV-р удаа дараа гарч байсан болно.