basketball teamgroup photomongolian wrestlingaia team member

Нэг долоо хоногийн өмнө бид Улаанбаатар хотноо 2 дахь удаагийн “Спорт үйлчлэлийн конференц”- оо амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн конференцид маань 30 гаран сүм чуулган, байгууллагын 70 орчим тамирчин, дасгалжуулагч, пастор ахлагч нар ирж оролцсон нь өнгөрсөн жилтэй харицуулахад тооны хувьд өссөн байв. Энэ нь Монголд спортын үйлчлэл өргөжин тэлсээр байгааг, энэ үйлчлэлийг олон сүм чуулган сонирхож байгааг илтгэж байна гэж бид харсан. Конференцид маань цаг заваа зориулан оролцож, бидэнд өөрсдийн туршлага, мэдэх чадах зүйлээ харамгүй хуваалцаж, бусаддаа урам зориг, шинэ санаа өгсөн хүмүүстээ талархаж байна. Үүнээс заримыг нь товчлон хүргэе.

 

Боксын ҮШБ-­‐н тамирчин, ОУХМС Б.Түвшинбат
Энэ жилийн Лондонгийн олимпод боксын “69кг”-ын жинд Монгол улсаа
төлөөлөн оролцсон Түвшинбат өөрийн гэрчлэлээ бидэнтэй хуваалцсан. 2010 оны Оюутны дэлхийн аваргад түрүүлчихээд телевизийн шууд ярилцлагад өөрийн гэрчлэлээ хуваалцаж байсан тэрээр хэдийгээр өнгөрсөн олимпод хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй ч Ертөнцийн
Эзэн түүнд зориулсан онцгой төлөвлөгөө байгаа гэдгийг бидэнд хэлж байсан. Өнгөрсөн олимпийн үеэр түүний багийнхны дунд аль бурхан нь хүчтэй вэ гэсэн шалгаруулалт бараг болж, тухайн үед мань хүний "Бурхан" ялагдсан мэт санагдаж байсан ч тэрээр өөрийнх нь амьдралд Эзэн ямар чухал болохыг бидэнд ярьж өгсөн юм.


Дархан хотын миссионер Жереми
Дарханаас ирсэн миссионер Жереми, өөрийн Спрайт лигт тоглож байсан тухайгаа болон Монгол залуучууд авьяастай ч нэг баг болж нэгдэхдээ харьцангуй тааруу зэргийг бидэнтэй хуваалцсан. Тэрээр нэг багт хичнээн "од"-ууд байх нь хамаагүй тэд нэг баг болж л тоглож чадахгүй бол хэзээ ч хожихгүй, гэхдээ энэ нь зөвхөн спорт төдийгүй сайн мэдээнд ч бас хамаатай гэдгийг хэлсэн юм. Сайн мэдээний "тамирчид" бид ч бас нэг баг болж "тоглох" хэрэгтэй байна.

 

Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Ш.Бат-­‐Орших
Мөн Эрдэнэт хотоос Бат-Орших багш маань ирж бидэндөөрийн амьдрал болон онцгойлон, өнгөрсөн зуны олимпийн үеэр мэдэрсэн, ойлгосон зүйлээ хуваалцсан. Оршихоо багш маань Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн Ням-Очирын клубын багш нь байсан бөгөөд олимпийн дараа "Гавьяат дасгалжуулагч" цол хүртсэн билээ. Оршихоо багшийн маань хувьд “60 кг”-ын жинд өөрийн гарын шавь Болдбаатарыг яваасай гэж маш их хүсч байсан боловч эцсийн шийдвэрээр МУ-аас Төмөрхүлэг гэж залуу явах болсоныг мэдээд хэдийгээр гутарсан ч энэ явдлаар дамжуулан өөрийнх нь дотор ямар их хувиа хичээсэн, өөр дээрээ төвлөрсөн бодол санаа байсныг олж мэдсэнээ бидэнд ярьж өгсөн.

 

jardelJCS байгууллага “UB United”хөлбөмбөгийн төслийн

зөвлөх дасгалжуулагч Жардеел Силва
Жардеел, Бразилд хэрхэн Эзэнийг таньж мэдэж, Түүн дээр ирсэн
талаарх өөрийн гайхалтай гэрчлэлүүдээ болон хөлбөмбөгөөр
дамжуулан залуучуудад Сайн мэдээг хүргэж тэднийг дагалдуулах
сонирхолтой аргуудаасаа хуваалцсан.

 

 

 

ОХУ-­‐ын “Athletes in AcEon” клубын төлөөлөгч Иван Руденок, Борис Пиджаков
Юуны өмнө ОХУ-ын Красноярск хотын “Athletes in Action” клубын төлөөлөгчид болох Иван Руденок, Борис Пиджаков нар хүрэлцэн ирж өөрсдийн тамирчдад чиглэсэн үйлчлэл болон хүүхдүүдэд зориулсан 'Kids Games' зэрэг үйлчлэлүүдээ танилцуулсан. Эдгээр санаануудын зарим нь Монголд хэрэгжиж эхлээгүй байгааivan boris
ч, тун хэрэгтэй санаанууд гэж бид үзэж байна. Өнгөрсөн зуны олимп болон Европийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ даяар олон олон сүмүүд том телевизийн дэлгэц тавьж байгаад хүмүүсийг урин тоглолтууд үзүүлэхийн зэрэгцээ тэмцээний завсарлага болон рекламны үеэр сайн мэдээний янз бүрийн хөтөлбөрүүд зохион байгуулсан байна. Ийнхүү өөрсдийн сүм чуулгануудаа бусдад танилцуулж, урилга тараасан энэхүү хөтөлбөрт нийт сая гаруй хүн хамрагдаж Эзэний сайн мэдээг сонсжээ. Мөн Борис бидэнд, өөрийн хүүхэд нас болон боксын дасгалжуулагч нь буруу нөлөө үзүүлснээс болж амьдралынхаа 7 жилийг хэрхэн шоронд өнгөрөөсөн тухайгаа, эцэст нь Эзэн дээр ирээд, одоо тамирчдад итгэл, ёс суртахууны талаар эерэг нөлөө үзүүлэхийн тулд дасгалжуулагч хийж байгаа зэрэг түүхээсээ ярьж өгсөн.

 

JCS байгууллага “UB United”хөлбөмбөгийн төслийн дасгалжуулагч Д. Чулуунболд
Чука бидэнд өөрийн үйлчлэлээ танилцуулахын зэрэгцээ, клубынхаа хүүхдүүдийг анхаарч тэднийг чин сэтгэлээсээ хайрлах нь түүний үйлчлэлд ямар чухал болохыг хуваалцсан. Тэрээр клубтээ зөвхөн авьяастай нэгнийг биш зориод ирсэн хүүхэд бүрийг хүлээж авдаг гэдгээ хэлсэн ба хөлбөмбөг гэдэг спортоор дамжуулан олон олон хүүхдүүдийг Эзэний замаар алхаж, амьдрахад нь тусалж, тэднийг дагалдуулах гайхамшигтай боломжтой байдаг тухайгаа хуваалцсан юм.

Эрдэнэт хотын Спортын мэргэжлийн сургалттай “Ирээдүйн одод” сургуулийн чөлөөт бөхийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Б. Идэрсайхан Идэрээ бидэнд өөрийнх нь амьдралын маш хэцүү үед Нямлхагва пастор хэрхэн түүнд тусалж, урам зориг өгч, итгэлийн амьдралд оруулсан зэрэг болон одоо клубынх нь ихэнх залуучууд түүнтэй хамт Эрдэнэтэд цуглаанд явж байгаа ба Эзэн хэрхэн түүний клубыг ерөөж байгаа зэргийг ярьж өгсөн юм. Түүний жижигхэн клуб энэ жилийн чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аваргад багаараа түрүүлсэн билээ.
Өөрчлөлт Сүхбаатар чуулганы пастор Дүгэрээ
Дүгэрээ бидэнд олон хүмүүст урам зориг, итгэл өгөх өөрийн гэрчлэлээсээ хуваалцаж амьдралд нь тохиолдсон саад бэрхшээлүүдийг хэрхэн Эзэнтэй хамт даван туулж, Сүхбаатар аймагт Эзэний сүм болон хөлбөмбөгийн клуб байгуулсан тухайгаа ярьж өгсөн билээ.
Монгол дахь “Тамирчдын хөдөлгөөн” клуб О. Хадхүү
Хадаа бидэнд сүм чуулгануудад “Kids Games”, “Family Games” зэрэг
хөтөлбөрүүдээр дамжуулан хэрхэн хүүхэд багачуудад хүрч болох тухай
танилцуулсан. Тэрээр одоо төрөл бүрийн спорт үйлчлэлийн сургалтын материалуудыг орчуулж байгаа ба эдгээр сургалтууд нь “Kids Games”, “Family хэрэгл Games” болон өөр бусад спортын үйлчлэлүүдийг Монголд нутагшуулах талаар үнэтэй материал болно гэж найдаж байна. Монголд эж болох талаарх материал болно гэж найдаж байна.

 

Энэ удаагийн та бүхэнд илгээж буй захидал маань бидний цаашид явуулах олон олон захидлын эхнийх болж байна. Спорт хэмээх бидний дуртай бас Эзэнд хайртай олон хүмүүсийн бусдад хүрэх гайхамшигт “хэрэгсэл” болдог энэхүү зүйлээр дамжуулан үйлчилдэг та бүхэн маань өөрсдийн гэрчлэл, түүх, үйл явдлууд, мэдээлэл зэрэг бүхий л зүйлсээ бусадтайгаа хуваалцахыг хүсвэл бидэнд хандаарай. Дараагийн захидалдаа тэр бүхнийг чинь оруулах болно.

 

Аймгийн начин Д. Алтангэрэл
Энэ жил Эрдэнэтэд аймгийн начин цол хүртсэн Аагий мөн өөрийн
гэрчлэлээ хуваалцсан билээ. Тэрээр клубынх нь багш Идэрээ итгэгч
болсноос хойш хэрхэн өөрчлөгдөж байгааг хараад, мөн хотод ирээд
Сүхээгийнд нэг жил амьдарсан нь түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн
зэргээ хуваалцсан. Бид мөн энэхүү конференцынхоо үеэр МККК байгууллагын ажилтай Сайнааг урьж хэрхэн өөрийн гэрчлэлээ богино хугацаанд ярьж сурах вэ? сэдэвт сургалт/дадлага ажил хийсэн юм. Энэ дадлагын үеэр Өвөрхангай аймгийн арслан Отгонбаатар (үндэсний бөх) маань гарч ирээд өөрийн гэрчлэлээ богино хугацаанд хуваалцахдаа “Би энэ конференцоос нэг л зүйлийг ойлголоо.. Өмнө нь би барилдахынхаа өмнө Эзэнд хандан, Та намайг ялуулж өгөөч гэж гуйдаг байсан бол харин одоо миний барилдаанаар дамжуулан Та алдаршаарай гэж залбирах нь зөв гэдгийг ойлголоо” гэсэн юм.

 

Гэрэлт хот цуглааны пастор Жаргалсайхан (хүүхэд байхдаа чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг байсан) тамирчин, дасгалжуулагч нарт хандсан зан чанарын сургалт ямар чухал болох талаар хуваалцсан. Ялж ялагдахаас хамаагүй чухал зүйлс бидний зан чанарт явагдаж байдаг ба спорт бидний зан чанарыг жинхэнэ байдлаар маань харуулж мөн түүнийг барьж байгуулдаг. 2Тимот4:7-8-д “Бурханлаг байдлын төлөө өөрсдийгөө дасгалжуул. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай” гэж байдаг билээ. Конференцийн маань сүүлийн илтгэгчээр МККК байгууллагын захирал Батдорж оролцож Эзэний бидэнд өгсөн агуу захирамж биелэгдэхийн чухлыг хуваалцсан юм. Есүс, Өөрийн энэ дэлхий дээр ирсэн бүх зорилгоо биелүүлээд тэнгэрт одохынхоо өмнө бидний сайн мэддэг “Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” (Матай 28:19-20)
гэж хэлсэн билээ. Бид энэхүү төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болохын тулд өөрсдийн бүхий л авьяас билэгээ зориулан үйлчлэх хэрэгтэйг бидэнд хэлсэн.