Sukhee showing wrestling moves

 

Сайн байцгаан уу, Эзэний цэрэг дайчид, үйлчлэгч, боол, найз, хүүхдүүд ээ.."Тамирчдын хөдөлгөөн" клуб та бүхэндээ ээлжит захиагаа илгээж байна.
"Мөнхийн Бурхан болох Эзэн, дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна." Исаиа
40: 28, 31

 

Дээрх ишлэл бидний энэ жилийн 6-р сард чөлөөт бөхийн кемп-дээ зориулж хийлгэж байгаа футболк-ний ард талд байх ишлэл..
- Бид өнгөрсөн 4-р сард Солонгос улсад болдог EASLS буюу Зүүн Азийн Спортын Удирдагч нарын сургалтанд итгэл нэгт таван ах, эгч, дүүс нараа илгээсэн. Өнгөрсөн жил 4-үүлээ явж байсан бол энэ жил 5-уулаа явлаа. 3 эмэгтэй, 2 эрэгтэй. Маш гоё онол, практик хосолсон сургалтууд бүтэн нэг сар гарны турш үргэлжилдэг. Доор энэхүү сургалтанд яваад ирсэн Норд ахынхаа гэрчлэлийг болон "Өөрчлөлт Сүхбаатар" чуулганы пастор Дүгэрээ нарын гэрчлэлийг орууллаа. Дүгэрээ пасторын цуглаанаас нэг залуу, нэг охин энэхүү сургалтанд хамрагдсан.

Норд: Би энэхүү сургалтаас багаар ажиллах болон хамтын ажиллагаа нь ямар чухал болохыг ойлгосон. Би орон нутгийн сүм чуулгануудад үйлчлэх их дуртай. Спорт үйлчлэл сүмүүдэд маш их хэрэгтэй гэж би хардаг. Тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдийг Эзэн дээр авчрах, тэднийг дагалдуулахад спорт маш чухал үүрэгтэй гэж боддог.
Дүгэрээ: "Өөрчлөлт Сүхбаатар" цуглааны хөлбөмбөгийн спортын үйлчлэлийн ахлагч Э. Содном мөн тус цуглаанаас МУБИС-ийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн 2-р курсд сурч буй Э. Мөнхтуяа нар нь Олон Улсын Спортын Удирдагчийн Сургалтын 1, 2-р ангийг БНСУ-д сарын хугацатай яваад амжилттай дүүргээд ирсэн. Уг залуучууд маань тус сургуулиас сурч мэдсэн зүйлээ орон нутгийн хүүхэд залууст хүргэж мөн цуглааныхаа спортын үйлчлэлийн хамтран ажиллагсаддаа зааж сурган Бурханаас авсан илчлэлтийн дагуу урам зоригтой үйлчлэхэд бэлэн болсон байна. Дээрх сургуулийн онол практик хосолсон сургалт нь манай залуучуудад их зүйл сургасан бөгөөд сүнслэг амьдралын түвшин илт өссөнийг тэдний гэрчлэлээс анзаарч харахдаа бид баяртай байна. Энэ бүхний төлөө залбирал болон хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгээр дэмжлэг үзүүлсэн CCC-ийн Athletics in Action-ы хамт олонд маш их баярлалаа."

 

Алдар нь бидний Эзэнд байг.- Өнгөрсөн 3 сард манай клубтэй хамтран ажилладаг, өмнө нь чөлөөт бөхийн тамирчин байж байгаад дараа нь тулааны урлагаар хичээллэж, одоо чөлөөт бөх болон тулааны урлагийн дасгалжуулагч хийдэг Жонни Куртис гэдэг залуу маань Монголд ирж Дундговь аймагт Самарийн бэлэг тараах үйлчлэлд оролцоод дараа нь УБ-т Монголын тулааны урлагийн клуб-т очиж хамт бэлтгэл хийнгээ тамирчид болон дасгалжуулагчдад нь өөрийн амьдралын гэрчлэлээ ярьж сайн мэдээ хуваалцсан. Мөн бид Түвшинбат-тайгаа ярилцаж байгаад Жонни-г боксын шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийлгүүлэнгээ шигшээ багийн бүх тамирчид, дасгалжуулагчдад сайн мэдээний ном, кино-ДВДгээ тараан өгсөн. Нэг орой Жонни ССС-н оюутны хөдөлгөөний оюутнуудтай зааланд сагс тоглож нөхөрлөнгөө дараа нь өөрийнхөө гэрчлэл, амьдралыг хуваалцсан юм. Олон залуучууд их гайхаж хүлээж авах шиг санагдсан. Магадгүй итгэгч, ахлагч хүн гэхээр их "боловсон" хүмүүс л байдаг гэж ойлгодог байсан бол нэг "зодоонч" нөхөр ирээд үйлчлэлээ, хэрхэн хүн зодохыг заадаг тухайгаа ярих тэдэнд сонин байсан байх.

 

- Бидний гаргадаг Спорт-Иохан номыг маань маш олон сүм чуулганууд ашиглаж байгааг харахдаа бид их баяртай байна. Бид бага сага зүйл нэмээд дахин шинээр хэвлүүлэх гэж байгаа. Мөн спорт кино- нууд маань ч гэсэн олон хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирсаар байгаад итгэлтэй байна. Өнгөрсөн 7 хоногт манай клуб-нхан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуульд очиж Самарын бэлэг өгсөн. Бэлэгний хөтөлбөрийн өмнө бид ахлах ангийнх нь 5 залуутай сагс тоглох их гоё байсан. Тэр хүүхдүүдийн ертөнцийг ойлгоход бага ч болов тус болох шиг санагдсан. Бид 2 жилийн өмнө сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн чөлөөт бөхийн клуб дээр очихдоо анх удаа тэр хүүхдүүд хэзээ ч Есүс киног үзэж байгаагүйг сонсоод Есүс киног дохионы хэлтэйгээр хөрвүүлж хувилаад саяынхаа айлчлалаар олон хүүхэд, багш нарт өгсөн. Бид бас та бүхэндээ Дүгэрээ пасторын гэрчлэлээс энэ захиандаа оруулъя гэж шийдсэн юм. Та бүхэнд сонирхолтой байна байхаа. Өөрөө их даруухан болохоор маш бага зүйлс бичсэн байна лээ. Монголын пара-спортынхны дунд Эзэнийг гайхалтайгаар гэрчилж байгаа.. Дүгэрээ пастор: "2012 оны 6 сард МБАТ-ы спортын 13-р их наадмын пара хөнгөн атлетикийн 400м, 200м зайнд түрүүлж 2 алтан медал авсан. Үүнээс болж Монголын пара цанын холбоо цанын спортоор хичээллэх урилга санал болгосноор 2012 оны 10 сараас эхлэн цанын спортын бэлтгэл сургуулилт хийж улмаар 2013 оны 1 сард МУҮШБ-т дуудагдан тус оны 1 сарын 1-ээс 13-ны хооронд АНУ-ын Солт Лэйк хотод зохиогдсон АНУ-ын нээлттэй аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөн ангилалаа тогтоолгосон. 02 сарын 20-оос 28-ы өдрүүдэд Швед улсад ДАШТ-д оролцсон. 3 сарын 13-аас 20-ны хооронд ОХУ-ын Сочи хотод зохиогдсон Дэлхийн цомын тэмцээний финалд тус тус оролцсон. Олимпын эрх олгох хугацаа энэ оны 7 сард болно." Энэхүү урт захиаг минь сэтгэл, зүтгэл гарган уншсан таньд баярлалаа. Эзэн хаа сайгүйгээр ажлаа хийсээр байна..Өөр хуваалцах зүйлс байгаа хэдий ч энэ удаад ингээд өндөрлөе. Манай Бурханы 2013.5.10